Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгснөөр түүнийг чөлөөлөв. Үүний дараагаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар “туг тахиж” байна. Эднийг огцруулаад байдал сайжрахгүй. Хэрэв үнэхээр энэ хоёр хүнд хариуцлага тооцож байгаа бол бусад албан тушаалтанд ч хариуцлага тооц.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож байгаа бол бусад сайд, албан тушаалтанд хариуцлага тооц. Чих зөөлөнтэй хүмүүст нь хариуцлага тооцоод байх юм. Ийм асуудалд хариуцлага тооцоод байвал төрийн тогтвортой байдал байхгүй болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn