Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаан болно

Энэ онд Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн 90 жилийн ой тохиож байна. Тиймээс “Пүрэвдорж сан”-гаас санаачлан энэ сарын 18-24-ны хооронд олон улсын дуурийн залуучуудын тав дахь уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдаан нь Монголын дуучдын чанар чансааг тодорхойлон тэдний ур чадварыг дэмжих нэг номерын уралдаан мөн хэмээн мэргэжлийнхэн үнэлж байгаа юм.

Түүнчлэн БСШУСЯ, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, СУИС, “ЦПүрэвдорж сан”, “Монголын урлагийн ажилтны холбоо”-д хамтран тус уралдаантай холбоотой эрдэм шинжилгээний бага хурлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn