БНСУ-д монгол “Жизель” амилна

Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын “Wise Ballet Theater”, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна.

Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын “Жизель”-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, “Жизель” балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри “Арам” театрт монгол балетчин гоцлох “Жизель” балет амилна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn