ҮХЦ Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлосон.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж таарсан тул хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан гэх тайлбарыг Үндсэн хуулийн цэцээс өгч байгаа бөгөөд өнөөдрийн хурлыг хаалттай явуулна гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn