С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яагаад монголчуудыг Оюунтолгойн гэрээгээр их хэмжээний өрөнд оруулав

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг С.Баярын Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, Монголын тал 34 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Анх Оюутолгой төслийн гэрээ байгуулах үед Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн талхны зурагтай рекламууд сүр дуулиантай түгж байсныг хүн бүр санаж байгаа байх. Гэрээ зурагдаад 10 жил боллоо.

Анх гэрээ байгуулж байхад 70 хувь нь монголчуудын талд, 30 хувь нь хөрөнгө оруулагчийн талд гэж байсан. Гэвч бодит байдал дээр энэ асуудал эсрэгээрээ эргэсэн. Хэл амтай гэрээ батлагдаад бүтэн арван жилийн нүүр үзчихээд байхад монголчууд 34 хувийн ашгаасаа хувь хүртэх нь бүү хэл, эргээд мөнгө төлөх хэмжээнд оччихоод сууж байна. Нөгөө 34 хувийн ногдол ашгаа хэзээ өгөх вэ гэдэг асуулт өнөө хэр хариултгүй байсаар.

2009 онд байгуулсан Оюултолгойн анхны гэрээгээр 2013-2014 он гэхэд Өмнөговь аймагт Тавантолгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулах ёстой гэсэн хэсэг байсан. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр цахилгаан станцаа барьж, Монголоос цахилгаанаа аваад эхэлсэн байх ёстой. Гэтэл дунд нь цахилгаан станц байгуулах заалтыг хүчингүй болгожээ. Энэ мэтчилэн гэрээндээр заасан зүйл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байсаар.

ХОХИРОЛТОЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ЭРХМҮҮД ӨӨРСДӨӨ ӨРӨӨ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 4.1 тэр бум ам.доллар гэж байсан. Харин Монголын 34 хувийн өр 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрчихсэн байгаа аж. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалт 11.1 тэрбум ам.доллар болсон байна. Энэ байдлаас харахад бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болж хувирчээ. Уг нь хувьцаа эзэндээ ногдол ашиг авчирч байх ёстой байтал манайд эсрэгээр өрөнд ороод явж байгаа нь харамсалтай. Мөн монголчуудын ашиг хүртэх хугацаа нь 2041 он болж хойшилсон. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашлах юм байна.

Монголчуудыг Оюунтолгойн гэрээгээр их хэмжээний өрөнд оруулсан С. Баяр, Ч. Сайханбилэг, С. Баярцогт нарын эрхмүүд ямар хариуцлага хүлээх вэ. Их хэмжээний хохиролтой гэрээ хийсэн эрхмүүд өөрсдөө өрөө төлөх хэрэгтэй. Эдгээр хүмүүсийг хуулийн байгууллага шалгаад гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Гэхдээ хуулийн хариуцлагаас гадна энэ их өрийг төлүүлэх хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өчигдөр хэлэлцэж, Оюунтолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрхийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжиж баталсан. Уг тогтоолд Оюутолгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм.

Эх сурвалж: www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn