Амиа алдсан 14 настай охин гэрээслэл бичиж үлдээсэн байжээ

Энэ сарын 19 Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас 14 настай охин унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Онцгой байдлын алба хаагчид охинд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн түүнийг түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Гэвч охин эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач охины халааснаас гэрээслэл олдсон гэлээ. Тус гэрээслэлд:

“Хайртай аав ээж, ахаасаа уучлалт хүсэж байна. Намайг уучлаарай. Миний ажил явдалд сургуулийн багш нар, ангийн хүүхдүүдийг битгий оролцуулаарай” гэх утга бүхий зүйл бичиж үлдээсэн байжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn