Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохоор дэмжжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд 11 гишүүн оролцсоноос есөн гишүүн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох магадлал өндөр байгаа Б.Лхагвасүрэнгийн тухайд 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй нэгэн юм.

Тэрээр 2013-2016 онд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгчөөр, 2009-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар, 2001-2009 онд Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирлаар, 2002 онд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2000-2001 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

Б.Лхагвасүрэн 1999-2000 онд Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, зөвлөх, 1997-1998 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, 1994-1997 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, ахлах эдийн засагч, 1989-1994 онд Шинжлэх ухааны эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна.

Монголбанкны ерөнхийлөгчид дэмжигдэж буй Б.Лхагвасүрэн 1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, бакалавр мэргэжлээр, 1999 онд АНУ-ын Колумбын их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны магистр мэргэжлээр тус тус төгссөн аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn