Монгол киночид 70 дахь удаагийн Берлиний кино наадмыг нээнэ

Дэлхийн хэмжээний гурван том кино наадмын нэг Берлиний кино наадам энэ жил 70 дахь удаагаа зохион байгуулагдана. Ирэх хоёрдугаар сарын 20-29-ний хооронд зохиогдох тус наадамд жүжигчин СТА Н.Ялалт, Т.Энэрэл, СТА Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй нар уригджээ. Учир нь Германы “Basis Berlin” кино компаний бүтээл “Veins of the World” буюу “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ. Герман, Австрали, Араб зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарч ажилласан энэхүү кино нь 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцох эрхээ авсан бөгөөд тус наадмын дэлгэцнээ нээлтээ хийх болсон байна. Тиймээс жүжигчин Н.Ялалт тэргүүтэй Монгол киночид Берлиний наадмыг зорихоор болжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn