МАН-ын Бага хуралд 37 хэсгээс цахимаар санал авна

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлэхийг сонгуулийн хуульд заасан. Гэвч шинэ коронавирусийн тархалтын улмаас хүмүүсийг олноор цугларахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа.

Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа. Энэ зарчмаар МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нараар удирдуулах шийдвэр гаргажээ.

Энэ дагуу УИХ-ын даргын өрөөнөөс хурлыг зохион байгуулж, улс даяар нийт 37 хэсгээс санал аван, цахимаар хуралдахад бэлэн болсон байна.

МАН-ын Бага хурлын эрхтэй 357 гишүүн байдгаас өнөөдрийн хуралд 326 нь оролцохоор болжээ.

Хурлын явцын талаар эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn