ЭЕШ-л бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл зааж эхэллээ

Монгол Улсад коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хаагаад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл зааж эхэлсэн байна.

Боловсролын үнэлгээний төв өнөөдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж эхэллээ.

Цахим хичээл тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn