УИХ-ын гишүүн Н.Учрал: “Хур” системийг нэвтрүүлэхийг зогсоох хэрэгтэй

Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийлээ. Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-УИХ-ын тогтоолоор Цахим бодлогын түр хороо байгуулагдаад ажиллаж байна. Төрийн цахим шилжилттэй холбоотой, Цахим мэдээллийн хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийг цахим аюулгүй байдлаас сэргийлэх хуулийн төсөл боловсруулаад хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн тухайд мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх гэж байна. Төрийн цахим шилжилт хийхэд мэдээллийн аюулгүй байдал онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн цахим сайтууд,сервер халдлагад өртлөө гэсэн мэдээлэл гарч байсан. Би холбогдох байгууллагад албан бичгээр хандсан. ТЕГ-аас мэдээлэл ирээгүй, харин МХХЗГ-аас албан бичгээр мэдээлэл ирсэн. Казакстаны улсын холбогдох байгууллагаас манай МХХЗГ-т “Танай төрийн мэдээлэл чинь хакердууллаа” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Энэ талаарх мэдээлэл авъя гэхээр төлбөр төлөх шаардлагатай гэсэн байна. Дараагаар нь дэлхийн өндөр хэмжээнд тооцогддог мэдээллийн албан ёсны сайтуудаар манай улсын мэдээлэл хакердуулсан тухай мэдээлэл цацагдсан байна.

Төрийн байгууллагын мэдээллийг хувийн байгууллага мөнгөө төлөөд серверээ оруулж байршуулж байна. Иргэний мэдээллийг хадгалж байгаа төрийн байгууллага цаашид энэ чиглэлээр ажиллавал “Хур” гэдэг системийг нэвтрүүлэх боломжгүй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд “Хур” системийг нэвтрүүлэхийг зогсоох хэрэгтэй. Хувь хүний бүх мэдээлэл цахимд байршиж байгаа. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй байж иргэний мэдээллээ нээлттэй болохгүй. Цахим бодлогын түр хорооноос Цахим бодлогын аюулгүй байдлын асуудлаар нээлттэй мэдээлэл хийх асуудлаар ЗГХЭГ-т хүргүүлж байна хэмээлээ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn