УДШ Б.Амархүүгийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэснээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучин үргэлжлүүлэн хорих ял эдлэх юм байна.

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг. Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.

Харин Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn