Хунтайж Чарльз коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

Их Британийн хаан ширээ залгамжлагч, хунтайж Чарльз ковид19 вирусийн халдвар авсан болохыг BBC агентлаг мэдээллээ. 71 настай хунтайжийн шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ордны зүгээс баталсан байна. Уэльсийн хунтайж одоогоор биеийн байдал нь хэвийн, бага зэргийн шинж тэмдэг илэрч байгаа тухай мэдээллээ. Түүний гэргий Корнуоллын ахайтан Камилла Паркерийн шинжилгээ харин сөрөг гарчээ.
Чарльз, Камилла нар Шотландын Балмораль хотод байрлах харшид өөрсдийгөө тусгаарлаж байгаа бөгөөд хаан ширээ залгамжлагч хэнээс вирусийн халдвар авсан болохыг тогтоох боломжгүй гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn