“Токио-2020” наадмыг хойшлуулах эсэхийг ОУОХ-ны хурлаар эцэслэн шийднэ

Токио хотын захирагч Юрико Койкэ ирэх долоодугаар сарын 24-нд нээх байсан олимпын тоглолтыг хойшлуулж байгааг албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын дэгдэлтээс болоод олимпыг хойшлуулах тухай таамаг яриа эртнээс гарсан юм. ОУОХ болон зохион байгуулагч Японы Засгийн газраас энэ тухай аливаа яриаг үгүйсгэсээр ирсэн билээ.

Канад, Австрали зэрэг улсууд тамирчдаа Токиод илгээхгүй гэж мэдэгдэж, олон улсын хөнгөн атлетикийн холбоо олимпыг хойшлуулах санал тавьсны дараа ОУОХ нөхцөл байдлыг авч үзэхээ хэлсэн. Тэгвэл өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар утсаар харилцан тохиролцоонд хүрчээ. Токиогийн олимпыг нэг жил орчим хугацаагаар хойшлуулах Шинзо Абэгийн саналыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах 100 хувь санал нэг байна хэмээн хүлээн авчээ.

Гэхдээ ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гаргах юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn