ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэн баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг шинэчлэн баталжээ. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ.

Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон,
Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан,
Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн,
Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон,
Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн,
Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn