Монгол улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна

Монгол Улс өчигдөр коронавирусийн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг хийжээ. Ингэхэд халдвар тархах эрсдэл “маш өндөр” гэж гарсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварийн 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, энэ сарын 10-нд Франц улсын иргэнээс анхны тохиолдол илэрсэн бол түүнээс хойш Берлин-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатарын захиалгат нислэгээр ирсэн хүмүүсээс илэрч нийт тохиолдол 10 болсон. Тэгвэл хамгийн сүүлийн тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын захиалгат онгоцоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрснийг өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Т.Нямхүү мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn