ДЭМБ: Covid19-ын эсрэг вакцин гарахад 12-16 сарын хугацаа шаардлагатай

ДЭМБ-аас дэлхийн 201 оронд коронавирусний халдвар тархсан талаар мэдээллээ. Тархалтын хувьд АНУ, Испани, Итали зэрэг улсуудад вирус өндөр тархалттай байна. Bирусний эсрэг вакцин 12-16 сарын дараа гарах боломжтой аж.

Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд болон 500 орчим мэргэжилтнүүд өчигдөр цахим хурал хийжээ.

Уг хурлын үеэр Ухань хот болон, Солонгос, Япон, Сингапур улсын эмч нар вирустай хэрхэн тэмцэж байгаа туршлагаасаа хуваалцсан байна. Тэдний авсан арга хэмжээ манай улсад авч байгаа арга хэмжээтэй ижил төстэй байгаа учир өгч буй зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Эмнэлзүйн хувьд хөнгөн өвчтөн 14 хоногоос дээш, хүнд өвчтөн 6-7 долоо хоногийн турш эмчилгээ хийлгэн, эдгэрч байгаа. Хамгийн гол нь эрт илрүүлэг хийж, яаралтай тусгаарлан эмчлэх шаардлагатай байгаа тухай дурдсан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn