Буриадад Коронавирусын батлагдсан тохиолдол нэмэгдэж, Онц байдал зарлалаа

Буриадад шинэ төрлийн коронавирусний халдвартай хүний тоо өнөөдрийн байдлаар наймд хүрээд байна. Тиймээс Буриадын Засгийн газраас Онц байдал зарлажээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов халдвартай иргэний тоо хоёр байхад ард түмэндээ хандан, үг хэлсэн юм.

“Буриадын хүндэт ард иргэдээ!

Буриадад коронавирусний халдвар илэрлээ. Та бүхэнд хандан, үүрэг хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна.

Олон нийтийн газраар явахаас аль болох зайлсхий. Онцгой байдлын штабын шийдвэрийн дагуу спорт, урлагийн газрууд, хүүхдийн секц, дугуйлан, шөнийн клубийн үйл ажиллагааг түр зогсоож байна. 50-иас олон хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хурим, ойн баярыг олон хүнтэй хийхийг хориглолоо.

Хамгийн гол нь иргэн бүрийн сахилга бат чухал. Гадаадаас ирсэн хүн өөрийн байгаа газар, эрүүл мэндийн байдлаа 37-95-32, 112 утсаар мэдэгдэж, эмнэлэгт очилгүй, эмч нар очтол гэртээ өөрийгөө тусгаарлана уу.

Хэрэгцээгүй үед гадуур гарах, Буриадаас гарч явахаас зайлсхийнэ үү. Бид ахмад настнуудад гэрт нь хэрэгцээтэй зүйлийг хүргэн өгөх болно. Ерөнхийлөгч В.Путиний үүргийн дагуу ирэх долоо хоног бүх хүнд цалинтай амралт өгсөн байгаа. Эмийн сан, эмнэлэг, төмөр зам хуваарийн дагуу ажиллана.

Гэртээ байх нь хамгийн чухал. Оюутнуудыг зайнаас хичээллэх хуваарьт шилжүүлсэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд улсаас хөнгөлөлт олгох болно.

Ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байж, бид энэ бүхнийг даван туулж чадна.

Бүгдэд чинь, эрүүл энхийг хүсье”

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn