Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь гамшгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа дэлхийн болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөр, олон улсын конвенц, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, улс, орон нутгийн түвшинд гарч байгаа гамшиг, осол, эрсдэлд анализ хийх, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах юм.

Мөн гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн мэдээлэл солилцох, мэдээллийн чанарыг сайжруулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn