Харилцаагаа эрүүлээр хадгалах хамгийн чухал алхамууд

Бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Харилцааны хэв маягийг бид гэр бүлийн орчиноосоо олж авсан хүмүүжлээс гадна, сургууль, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт зүйлсийн нөлөөгөөр олж авсан мэдлэг, мэдрэмжээрээ бий болгон бэхжүүлж, шаардлагатай бол таслан зогсоож, шинэ харилцааг эхэлж байх хэрэгтэй.

Харилцаагаа зөв жолоодох, хүссэнээрээ байлгахын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай, өөрөөр хэлвэл харилцааны эв дүйтэй байх хэрэгтэй.

Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хүсвэл чи өөрөө сайн харилцагч байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн үг. Тухайн үүссэн нөхцөл байдалд
тохирсон оновчтой үг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны эв дүй гэдэг. Зөв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг. Харилцаж байгаа хүн чинь өөр зүйлд сатаараагүй, анхаарлаа өөрт чинь хандуулсан байх нь чухал. Түүнчлэн чи уурлаж үзэн ядах зэргээр сөрөг сэтгэл хөдлөлд автаагүй байх нь чухал шүү.

Харилцааны эрүүл амьсгалыг бий болгох, бидний гаргадаг нийтлэг алдаанууд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцъя. Харилцааны эрүүл уур амьсгал бий болгох:

Эхний алхам – Илэн далангүй болох.

Сайн харилцааны түлхүүр нь хайртай хүнтэйгээ аминчхан, дотно харилцаа үүсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагүй зүйлсээ хуваалцдаг байна гэсэн үг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл төрүүлдэг. Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бөгөөд ийнхүү аминчхан яриа өрнүүлдэг, нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хүний харилцааны үргэлжлэх хугацааг бэхжүүлж өгдөг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Энэ судалгаа нь он удаан жил үнэнч харилцаатай байж ирсэн гэр бүлийн хосуудын дунд явагджээ.

Хоёр дахь алхам -Өөрийгөө бусдад илэрхийлэх.

Хайртай хүмүүсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг, алдаа ч гардаг. Өөрөөр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн үг. Үүнийг зохицуулахад ихээхэн эв дүй шаардагдана. Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шүүмжлэн хурцатгахын оронд, тухайн байдал өөрт чинь таалагдагдахгүй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зөв. Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зөвхөн өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хөдлөлд авталгүйгээр хэлэх ёстой.

Бусдын санаа бодлыг урьдчилан таах нь эвгүй байдалд хүргэж болдог. “Чиний тэгэж бодож байгааг би мэдэж байна, гэхдээ харамсалтай нь би…..”гэх мэтээр үргэлжлүүлэх нь хэдийгээр тухайн хүнийг сайн ойлгодог байсан ч эвгүй байдалд оруулах магадлал ихтэй байдаг. Иймд би гэдэг байр сууринаас ярин зөвхөн өөрт ямар санагдаж байгаагаа хэлэх нь үр дүнд хүрдэг. Өөрийгөө илэрхийлэхдээ бодит байдал дээр тулгуурлах нь бас чухал. Энэ нь үүсээд байгаа асуудлыг eрөнхийлөн ярихын оронд бодит жишээ гарган ярина гэсэн үг.

Гурав дахь алхам -Сонсож чаддаг байх.

Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн үг. Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нөгөө нь уг санааг хүлээн авч чаддаг байх нь чухал. Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Ярилцаж байгаа хүнээ жинхэнэсээ сонсоно гэдэг, нөгөө хүнийхээ ярьж
байгаа зүйлсийг үнэн сэтгэлээсээ сонирхон, бүрэн дүүрэн ойлгохыг хичээнэ гэсэн үг. Заримдаа хүмүүс нөгөө хүний хэлж буй зүйлийг гүйцэд сонсохоосоо өмнө юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггүй. Энэ нь зөв харилцаа огт биш бөгөөд сайтар ойлголгүйгээр өгсөн хариулт оносон байх нь ховор.

Хүн санаагаа үг яриагаар илэрхийлэхээс гадна үйл хөдлөл, нүдний харц, дохио зангаа гээд бусад байдлаар ч давхар илэрхийлж байдаг. Тиймээс харилцаж байгаа хүнээ бүрэн дүүрэн ойлгохын тулд үгээр илэрхийлээгүй утгыг нь ч хүлээн авахыг хичээх хэрэгтэй. Хүмүүс
зөвхөн биe биeнийхээ үгээр биш, үйл хөдлөл бусад байдлаар илэрхийлэх санааг сайн ойлгодог байх нь тэр хүмүүсийн харилцаа удаан, найдвартай, тогтвортой байхад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ярьж байгаа хүний нүд рүү харж, eр нь анхаарлаа бүрэн хандуулах нь сонсох, ойлгох эв дүйн нэг чухал хэсэг болно. Хөндлөн жишүү харж суух нь ойлгомжгүй байдлыг үүсгэдэг.

Дөрөв дэх алхам -Бодлоготой хариулт өгөх.

Харилцаж буй хүнээ сайн сонсож, харж улмаар ойлгосныхоо дараа хүмүүс хариултаа өгдөг. Гэвч хариулт өгөхдөө бодох зүйл их бий. Тухайн хүний илэрхийлсэн санааг зөв ойлгосон эсэхээ лавлах нь чухал. Ингэхдээ тухайн хүний хэлсэн үгийг өөрийн ойлгосон байдлаар давтан зөв эсэхийг лавлаж болно. Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог. Харилцааны хамгийн бүдүүлэг алдаа нь тухайн хүний хэлж буй бодол санааг бүрэн
ойлголгүй, уурлаж уцаарлах явдал юм. Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм. Зөв харилцааны бас нэг арга нь ярьж буй хүнийхээ санааг сайшаах явдал юм. Чиний тэгэж хэлж байгаа нь зөв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагүй ч нөгөө хүнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.

Бусадтай харилцах зөв харилцаа гэж юу вэ?

Хүнтэй юу ч ярьж хөөрлөө гэсэн эелдэг, боловсон харилцах хэрэгтэй. “Та нааш ир ээ”, “Та наашаа ирэхгүй юү” гэж хэлбэл эелдэг боловсон хэрэг. Харин гараараа дохин дуудах буюу ялангуяа ганц хуруугаараа дохиж нааш ир гэж зангах нь огт таарахгүй. Ингэхлээр хүмүүстэй
харилцахдаа сэтгэл бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй. Харин гар хуруугаар зангаж, дохиж болохгүй. Yгээр харилцаагаа илэрхийлэх нь боловсон, зангах дохих нь бүдүүлэг хэрэг. Yгээр илэрхийлэхдээ:

  1. Хандаж хэлэх зүйлдээ нэр усаар нь буюу албан тушаал, эрхэлсэн ажлаар нь дуудах хэрэгтэй. Yүнд жирийн үед нэр усаар нь, ажлын үед албан ажлаар нь дуудаж болно. Yүнд жишээ нь даргаа, эмчээ, багшаа, механикчаа гэх мэт. Нэрээр дуудахдаа орос хүнийг бол Петров гэж дуудах зохисгүй. Харин товарищ Петров, гражданин Петров гэх буюу, овгоор нь Иван Павлович гэж дуудна. Манайд бол ахмад хүмүүсээ гуайлж Дорж гуай гэж дууддаг билээ. Харин оросынх шиг нөхөр Дорж оо гэх ахул их л зохисгүй тул тэр бүхнийг сайн бодож дуудах хэрэгтэй.
  2. Уучлал гуйх. Хүний хөл дээр гишгэх, зам зөрлөг, гудамжинд шүргэж, зарим үед мөргөлдөх зэргээр биед нь эвгүй хүрэх явдал гарвал үг, өгүүлбэрээ эв хавгүй хэлчихээд засаж залруулах хэрэг гарвал, юм хум алдаж унагах, осолдох зэргээр эвгүй явдал гарвал хүний тайван хэвийн байдлыг нь өөрчлөх, ажил төрөл, яриа хөөрөө дундуур нь оролцох гэх мэт хэрэг гарах, мөн буруугаа хүлээх зэргээр нийгмийн хэв ёсны журмыг алдагдуулахгүйн тулд уучлал гуйдаг. “Уучлаарай, миний буруу боллоо” гэх мэт үгээ цаг үе, нөхцөл, байр байдлыг нь олж эелдэг, даруу байдлаар чин үнэн сэтгэлээсээ илэрхийлэх хэрэгтэй. Бялдуучлан зусардсан байдлаар илэрхийлж таарахгүй.
  3. Хүнээс хариулт сонссоны дараачаар баярласан, талархсанаа илэрхийлэх. Хүнээс юм асуугаад хариу хэлсэн дараа, хүнээс юм гуйгаад түүнээ гүйцэлдсэний дараа, хүн өөрт чинь тус дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгсний дараа зэрэгт баярласнаа илэрхийлэх хэрэгтэй. Эрэгтэй хүн баярласан талархсанаа илэрхийлэх үед малгайтай явах ахул хариу талархал илэрхийлж үг хэлэх ялдамдаа малгайгаа авч малгайгаа саравчнаас нь барьж толгойноосоо үл ялиг хөндийрүүлэх маягаар, үл мэдэг мэхийсхийнэ. Хааяа бусдын анхаарлыг өөр дээрээ буюу өрөөл бусад зүйл дээр татахын тулд үгийн оронд гараараа дохих буюу биед нь хүрэх явдал гардаг. Энэ маань ямар ч байлаа гэсэн боловсон зөв харилцааг зөрчиж байгаа хэрэг. Бусдын мөр далнаас буюу өвдгөөс нь татах, гараас нь чангаах зэрэг нь боловсон, эелдэг хэлбэр биш. Хүний нүүр, толгойд гар хүрч хэрхэвч болохгүй. Харин нөхөрсөг буюу хайр энхрийлэл,
    дурлалын учир хүний биед хүрэх нь хайр сэтгэлийн илрэлийн хувьд үнэхээрийн бодит учир шалтаг, бололцоо нөхцөл, эрх байх ахул тэр өөр хэрэг, бүрнээ болох зүйл

Шинжлэх ухааны үүднээс их л олон тодорхойлолтыг өгсөн байдаг юм билээ. Гэхдээ энгийнээр харилцаа бол хүний бүхий л үйл ажиллагаа юм уу даа. Энэ бол хүний хөгжлийн төлөвшлийн, амьдралын, амжилтын үндэс юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харилцаа нь нэгтгэн холбох, төлөвшүүлэх, солилцох гэх мэт үүргүүдтэй байдаг юм байна. Төлөвшүүлэх үүрэг миний сонирхлыг их татлаа. Энэ үүрэг нь хүний хөгжил төлөвшлийн үндэс юм уу даа.
Харилцааг анх санаачлан бий болгож байгаа хүн элэгсэг дотно, хүндэтгэсэн харилцааг бий болгох хэрэгтэй юм байна.

http://galastar.blog.gogo.mn/

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn