Хавдрын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаарай

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа аж. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт гэж эмч мэргжилтнүүд дүгнэж байгаа. Харин 2020 он гараад иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болоод байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд

Элэг,
Ходоод,
Улаан хоолой,
Умайн хүзүү,
Хөхний өмөн
Уушги
Бүдүүн шулуун гэдэс ний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм.
Тус хуульд хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байгаа бөгөөд хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалж 40 ба түүнээс дээш насныхан элэгний В, С вирус, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа хамруулна.

Мөн 40 ба түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа хамрагдах бол 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар заажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn