Дэлхийн аваргын хэсгийн сугалаа явагдлаа

Энэ жил болох спортын хамгийн том үйл явдал бол дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн ДАШТ юм. Сагсан бөмбөгийн ДАШТ дөрвөн жилд нэг удаа явагддаг байсан ч 2014 онд Испанид зохион байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа болж байгаагаараа онцлог болж байна. Мөн өмнө нь 24 баг оролцдог байсан бол энэ жил 32 баг оролцдог болсон нь бас нэгэн онцлог байлаа. Сагсан бөмбөгийн ДАШТ анх 1950 онд зохиогдож эхэлснээс хойш 18 дахь удаагаа зохиогдохдоо гурав дахь удаагаа Ази тивд саатаж байна. Өмнө нь 1978 онд Филиппин, 2006 онд Япон улсад зохиогдож байсан. Дэлхийн аваргад Чех, Монтенегро улсуудын шигшээ багууд анх удаагаа оролцож байна.

Манай урд хөрш БНХАУ-ын найман хотын найман спортын ордонд явагдах сагсан бөмбөгийн ДАШТ ирэх наймдугаар сарын 31-ий өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрүүдэд явагдана. Өнгөрсөн бямба гарагт дэлхийн аваргад өрсөлдөх 32 улсын шигшээ багийн сугалаа болсон бөгөөд Гуандон хотын Шенжен хотноо болсон тус арга хэмжээнд NBA-ийн шилдэг тамирчин асан К.Брайнт, Хятадын сагсан бөмбөгийн нүүр царай Яо Мин нар оролцсон байна. Тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ баг уламжлал ёсоор А хэсгийг тэргүүлсэн бөгөөд дэлхийн аваргын эхний тоглолтыг наймдугаар сарын 31-нд Бээжин хотноо Кот-д’Ивуар улсын эсрэг хийнэ.

А хэсэгт: БНХАУ-ы, Венесуэл, Польш, Кот-д’Ивуар. Хэсгийн тоглолтууд Бээжин хотын “Cadillac Arena”
В хэсэгт: Нигери, БНСУ, Аргентин, ОХУ. Хэсгийн тоглолтууд Ухань хотын “Wuhan Gymnasium”
С хэсэгт: Туни, Пуэрто-Рико, Иран, Испани. Хэсгийн тоглолтууд Гуанжоу хотын “Guangzhou Gymnasium”
Д хэсэг: Серби, Итали, Филиппин, Ангол. Хэсгийн тоглолтууд Фошан хотын “Foshan International Sports and Cultural Center”
Е хэсэг: Япон, АНУ, Чех, Турк. Хэсгийн тоглолтууд Шанхай хотын “Shanghai Oriental Sports Center”
F хэсэг: Монтенегро, Бразил, Шинэ-Зеланд, Грек. Хэсгийн тоглолтууд Нанжин хотын “Nanjing Youth Olympic Sports Park Gymnasium”
G хэсэг: Йордан, Герман, Франц, БНДоминикан. Хэсгийн тоглолтууд Шенжен хотын “Shenzhen Bay Sports Centre”
H хэсэг: Австрали, Литва, Сенегал, Канад. Хэсгийн тоглолтууд Донгуан хотын “Dongfeng Nissan Cultural and Sports Centre”

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn