Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг наймдугаар сард зохион байгуулна

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос тивийнхээ багуудын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтын тов шинэчлэгдэх төлөвтэй байна. Энэ тал дээр УЕФА төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд хэрвээ боломжтой гэж үзвэл 2019-2020 оны УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт ирэх наймдугаар сарын 29-нд зохион байгуулагдах болно.

УЕФА-ийн удирдлагууд энэ дөрөвдүгээр сарын 23-нд уулзалт зохион байгуулж covid-19 өвчний улмаас түр хугацаанд зогсоод буй Аваргуудын лиг болон бусад тэмцээнүүдийнхээ ирээдүйн талаар хэлэлцэх гэнэ.

УЕФА тивийнхээ хөлбөмбөгийн улирлыг наймдугаар сард дуусгана гэж үзвэл Аваргуудын лигийн шигшээ тоглолт 29-нд Турк улсын Истанбул хотод, үүнээс гурван хоногийн өмнө 26-нд Польш улсын Гданьск хотод Европа лигийн шигшээ тоглолт тус тус явагдах болно. Харин одоогийн байдлаар түр зогсоод буй шөвгийн 16 болон шөвгийн 8-ын шигшээ тоглолтууд ирэх долоо болон наймдугаар саруудад хэвийн үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn