Өнөөдөр Наурызын баярын өдөр


Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэхээс гадна исламын шашинтнуудын нарны баяр буюу хаврын баяр тохиодог бөгөөд өнөөдөр энэ өдөр тохиож байна. Энэ жил наурызын баярыг Балканаас Хар тэнгис, Төв Азиас Ойрхи Дорнод хүртэл дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэжээ.

Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд нарны баяр ч гэж нэрлэдэг. Цагаан сар, шинэ жил, зул сарын баярын адил дэлхийн исламын шашинтнууд, Монголын казах түмэн гэр бүлээрээ цуглаж, идээ шүүс бэлтгэн найрладаг уламжлалтай. Уг баярыг Персээс гаралтай гэж судлаачид үздэг. Эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй хэмээн судлаачид ярьжээ. Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Турк, Туркменистан, Орос, Ирак болох Казахстан зэрэг орнуудын хүсэлтээр НҮБ Олон улсын наурызын баярыг 2010 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ.

Сонирхуулахад, Ираны цаг тооны бичгээр 1398 оны хаврын эхний өдрийг угтаж буй 3000 гаруй жилийн түүхтэй баярын урьд орой айл өрх бүр орон гэрээ цэвэрлэж, идээ зоогоо бэлдэнэ. Тэр чинээгээр тухайн жилдээ элбэг дэлбэг, аз хийморьтой явна гэж үздэг байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn