Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо.
Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол дараа нь 247кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилжээ. Харин дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ тамирчин 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан бөгөөд өөрийнхөө амжилтыг ийнхүү эвдсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn