СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ ганцаараа байсан хүү цонхоор унаж амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороонд зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас хүү унаж бэртсэн. Улмаар автозогсоолд байршуулсан байсан машины доор 2-3 цаг турш тусламж авалгүй хэвтсэн учраас осгож нас барсан байсан аж. Түргэн тусламжийн эмчийг очиход хүү дотуур хувцастайгаа машины дугуйн хажууд хэвтэж байсан гэх.

Уг хэргийг мөрдөн шалгах үеэр амь насаа алдсан зургаан настай хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж байгаад цонхоороо унаж нас барсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач хүү өглөөний 7-8 цагийн хооронд өөрийн гэрийнхээ тагтнаас унасан гэх ба их хэмжээний бэртэл авсан байсан учраас босож яваад машины доор очиж унасан байсан гэв.

Харин эмнэлгийн тусламж 11 цагт очиход хүү амьсгал хураасан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn