Төрийн анхаарлын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд туйлдаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас “Covid-19” цар тахлын хүрээнд төрийн анхаарлын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд туйлдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Цар тахлаас үүдэн хэрэгжүүлж буй хорио цээрийн энэ дэглэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах нөхцөл байдалд хүнд тусч байгаа бөгөөд Жишээлбэл, эм хангамж тасрах,боловсролын байгууллага танхимаар хичээллэхээ зогсоосон үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суралцах боломж хомс, гэр бүл ар гэрийнхний байдлыг харгалзан үзэх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагтай байгаа аж. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл:

-ДЭМБ,НҮБ-ээс дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийнг улс орнуудад өгч байна. УИХ-аас цар тахлын энэ үед авч хэрэгжүүлж байгаа нэг удаагийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хангалттай тусгагдаагүй байгаа учраас бид нэгдэж санал гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумыг бүрэн хангаж ажиллах хэрэгтэй. Бид тансаг хэрэглээг хүсээгүй. Энэ нийгэмд бусадтай адил ажиллахын тулд шаардлагатай заалтуудыг тусгасан юм” Тиймээс бид засгийн газар, төрийн өндөрлөгүүдэд хандаж байна гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn