85 настай Ц.Раднаа дэлхийн аварга боллоо

Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болов.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан.

Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медаль бий. Тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн юм. Тэгэхдээ жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийнхийг зургаан жилийн дараа ахиулсан билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn