Б.Лхагвасүрэн: Манай улс саарал жагсаалтаас гарахын тулд зургаан ажил хийх үүрэг хүлээсэн

Манай улс өнгөрсөн оны аравдугаар сард Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын саарал жагсаалтад орсон. Удахгүй энэхүү жагсаалтаас гарах зорилгоор хийсэн ажлаа тус байгууллагад тайлагнах юм байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай улс саарал жагсаалтаас гарахын тулд зургаан ажил хийх үүрэг хүлээсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын хамтын ажиллагааны уулзалтад гурван ажлаа хамгаалж чадсан. Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 11-нд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын хамтын ажиллагааны багтай цахим хурал хийхээр болсон. Энэ хурлаар үлдсэн гурван ажлынхаа тайланг тавина. Хэрэв манайхыг ажлаа сайн хийсэн гэж дүгнэвэл ирэх наймдугаар сард газар дээр нь шалгалт хийх баг ирж ажиллана. Энэ шалгалтын баг амжилттай гэж дүгнэвэл 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn