Энэтхэг улсаас иргэдээ татах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө.

Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn