Эмнэлгүүдэд суурин дижитал рентген аппарат хүлээлгэж өглөө

Эрүүл мэндийн яамнаас CoVId19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратыг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт өгчээ. Мөн тус рентген аппаратыг нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна. Рентген аппаратын нийт өртөг нь нэг тэрбум 794.5 сая төгрөг болжээ.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппарат нь нарийн хэмжээст дүрслэл бүхий харалт хийх боломжтой бөгөөд флюороскопийн аппарат болон рентген аппаратыг нэгтгэсэн үзүүлэлтээрээ давуу аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn