Хоёр хүн эдгэрч, батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэнээр

ЭМЯ-ны мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “Тавдугаар сарын 21-нд нийт 403 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүний сорьц эерэг гарлаа. Ингээд батлагдсан тохиолдол 141 боллоо. Энэ хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, давтан шинжилгээгээр короновирусний халдвар илэрсэн. Тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутан. Цэргийн сургуулийн оюутнуудаас анх 55 тохиолдол илэрсэн бол өнөөдөр 57 дахь тохиолдол батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжиж байна. Ингэснээр эдгэрсэн тохиолдол 28 боллоо. Халдвар судлалын үүднээс үзэхэд, короновирусний халдвартай байсан хүнтэй ойрын хавьтал нь халдвар авах эрсдэл өндөр болох нь батлагдлаа” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn