“АН-ын нэр дэвшигчдийг гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандсан”

Ардчилсан намаас нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан улс төрийн нам, нэр дэвшигчдийг гүтгэх, увайгүй үйлдэл гаргаж байна. Мөнгөөр биш мөрийн хөтөлбөрөөр, бодлогоор шударга өрсөлдье. Хамгийн гол нь сонгогч түмнээ хүндэтгэж өрсөлдмөөр байна. Улс төрийн намууд, тэр дундаа эрх баригч нам өөрсдийн 60 тэрбум, ЖДҮ-гийн асуудлаа нуух гэж сөрөг хүчнээ гүтгэх үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Ийм мэдээллийг хэн мөнгө төлж, явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж, тогтоосон. АН-ын ҮБХ-ноос нэр дэвшүүлсэн 76 хүнийг бүгдийг нь СЕХ бүртгэсэн болохыг мэдэгдье. Ардчилсан намаас 5-7 хүн авлига, албан тушаалын хэрэгт холбоотой учраас нэр дэвшүүлэхгүй гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээлээ. Сонгуульд бүртгэх эсэх асуудлыг зөвхөн улс төрийн нам мэддэг юм биш. Сонгуулийн ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн АН-ын нэр дэвшигчдийн дунд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж, ял эдэлсэн, хугацаа хэтэрсэн өр зээлтэй хүн байхгүй гэдгийг хэлэв. Улмаар Ардчилсан намын 5-7 нэр дэвшигчийг гүтгэж, СЕХ бүртгэхгүй гэсэн агуулга бүхий мэдээлэл, нэвтрүүлэгтэй холбогдуулан хуулийн байгууллагад хандсанаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn