“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно

“The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч өнөөдөр тодорно. Ням гариг бүрт цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдээ “уядаг” тус шоуны Semi-final шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм. Тодруулбал, шоуны шүүгч С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Д.Болдын багаас Х.Ядам, Укагийн багаас Э.Дашням, Д.Отгонбаярын багаас Б.Оюу нар финальд тунаж үлдсэн билээ.

Өнөөдрийн дугаарт оролцогчид нэг гадаад дуу, нэг монгол дуу дуулж өрсөлдөнө. Энэ хоёр дууныхаа нэгийг тэд дасгалжуулагч нартайгаа дуулах учиртай. Ингээд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч үндэсний шилдэг дуу хоолойгоор шалгарах юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn