“Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарын оронд өөр хүн томилно”

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуваарийн дагуу МАН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Австрали , Тайланд, БНСУ-д суух элчин сайд нарыг өнгөрсөн жил УИХ-д зөвшилцсөн. Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа. Янз бүрийн шалтгаан бий. Тийм учраас Гадаад харилцааны  сайд дээрх гурван хүнийг буцаан татах шаардлагатай байна гэдэг саналыг тавьсны дагуу  бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ. Хоёр дахь хэлэлцсэн асуудал болох  УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуулийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар бүлгийн гишүүд  санал нэгдлээ” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Дараагийн УИХ-ын даргыг томилгоо яригдсан гэсэн мэдээлэл байна. Ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа вэ?

-УИХ-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг асуудал яригдаагүй байна. Хууль нь батлагдсаны дараа яригдана.  Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, уулзсан. Гэхдээ албан тушаал яриагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

-Дараагийн сайд нарын асуудал яригдсан уу?

-Эхлээд намын удирдах байгууллага хэлэлцэж санал нь бүлгээр ордог. Тухайн үед нь хэлэлцэж шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn