ҮСАХ-ийн хашаанд нийт 2.5 га талбай шатжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн хашаанд Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.06.16-ны өдрийн 11:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:08 цагт очиж, тус хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбайд өнжмөл өвс, “Хүрээ-Энтертаймэнт” ХХК-ийн хашаанд 1 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn