Коби Брайантын дүрийг Улаанбаатарт мөнхөллөө

Монгол Улсад сүүлийн жилүүдэд граффити буюу ханын зураг сонирхдог, зурдаг залуус олширчээ. Саяхан сагсан бөмбөгийн спортод дуртай Дунд гол сагсан бөмбөгийн клубын залуус бид бүгдийн сайн мэдэх 120 мянгатын 19-р хорооллын ар талд байрлах далангийн зам дагуух тохижилт муу газрыг өөрсдөө санаачилж, сэргээн засварлан, өнгө төрх оруулжээ. Тус клубын залуусын зүгээс энэ онд харамсалтайгаар нисдэг тэрэгний ослоор амиа алдсан домогт Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн, түүний гэгээн дүрийг Улаанбаатар хотод мөнхөлжээ.
Мөн энэхүү бүтээлийг урласан залуус өмнө нь сонирхлоороо нийлж, Завхан аймгийн Улиастай хотод Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн хөрөг бүхий “Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй” граффити төсөл болон Коби Брайантын дүрийг Нарны гүүрний доор мөнхөлж байжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn