Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар суларчээ

Цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй орнуудын экспортын орлого буурахын зэрэгцээ түүхэн дээд буюу 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30 хувиар сулраад байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7 хувиар суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байсан. Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбум ам.долларын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокын энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn