“Халуун зүрх” кино өнөөдөр нээлтээ хийнэ

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшныг байгуулаад байгаа. Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны нээлт өнөөдөр 18.00 цагт Шангри-Ла цогцолборын нэг давхарт /Өргөө-3 IMAX cinema/-д болно.
Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан. Харин киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулсан нь олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn