“Бяцхан зүрх” бүхний төлөө жолооч та хичээгээрэй

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирсон ба үүнээс найман сартайгаас найм хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Тухайлбал:

  • Ховд аймагт 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 15.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 12.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны хоёрдугаар сарын 25-ны 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ таван настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Сэлэнгэ аймагт 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны 13.00 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ гурван настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Орхон аймагт 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны 15.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ дөөрвөн настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 4-ний 17.00 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ нэг настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Сүхбаатар аймагт 2020 оны хоёрдугаар сарын 13-ны 13.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 24-ний 16.00 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ найман сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Төв аймагт 2020 оны тавдугаар сарын 27-ны 10.00 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ найман настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны тавдугаар сарын 31-ний 17.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Төв аймагт 2020 оны зургаадугаар сарын 12-ны 15.00 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ нэг настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Хэнтий аймагт 2020 оны зургадугаар сарын 15-ны 12.00 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ нэг настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдэн шалгагдаж байна.
  • Иймд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.
    Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны зургаадугаар сараас долоодугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ба энэ ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байна.
    Дээрх арга хэсэгчилсэн зорилтот арга хэмжээний хүрээнд сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг мөн энэ оны зургаа, долоодугаар саруудад зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn