Эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

МАН мөрийн хөтөлбөртөө “Ногоон эдийн засаг-эко хот”-ыг бий болгох дараахь зорилтуудыг тусгажээ.

  • Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ.
  • Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
  • Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
  • Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ.

МАН-ын сонгуулийн штаб.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn