ЦЕГ: 250 гаруй сая төгрөг хураан авсан

Их хэмжээний бэлэн мөнгөтэй хүмүүсийг саатуулсан гэх асуудалд Цагдаагийн Ерөнхий газраас тайлбар хийлээ.ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатарүү ” Цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 1276 гомдол мэдээлэл ирсэний дотор иргэдийн зүгээс мэдээлэл их ирж байна. Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалгалт явуулахад гарал үүсэл нь тодорхойгүй 250 гаруй сая төгрөгийг хурааж авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараахаар ашиглах гэж байсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Цагдаагийн байгууллага сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шалгахын сацуу Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хоногт гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй холбоотой 2000 дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг. Эдгээрийг орхигдуулж болохгүй учраас шалгана, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийнэ. Хэрвээ мөнгийг хууль бус зүйлд ашиглах гэж байсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn