Долоон хүнээс CoVid19 илэрч, нийт тохиолдлын тоо 213 боллоо

СоVid 19 цар тахлын нөхцөл байдлын байдлын талаар Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол есөн саяд хүрлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 122 мянган хүн коронавирусийн халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ. Тухайлбал, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 13 мянга, Бразилд 14 мянган хүн халдвар авсан байна.

БНХАУ-ын Бээжин хотын өвчлөлийн тоо 220 гаруй болжээ. ОХУ-д 7728 хүн халдвар авч, 109 хүн нас барсан байна. Эрхүү, Тувад, Буриадад халдварын тархалт өндөр байгаа аж.

Манай улсын хувьд хоёр хүн ажиглалтад орсон. Ажиглалтад 2183 хүн байна.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэрэгний зорчигчдод тандалт асуумж явуулахад коронавирус илрээгүй аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгөв. Тэрээр “Энэ сарын 21-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 359 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрсэн. Халдвар илэрсэн нэг хүн нь Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч байна. Насаар нь үзвэл 6, 11, 12, 29, 38, 39, 63 насны зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүнээс коронариус илрээд байна.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, ажиглах байранд тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан долоон хүн эдгэрч, хяналтын шат руу шилжиж байна. Үүнд хоёр жирэмсэн, хоёр иргэн, гурван оюутан байна. 17-49 хоног эмчлэгдэж гарч байна. Нэг жирэмсэн эмэгтэй нь төрөх тун дөхсөн учраас ХӨСҮТ-ийн хяналтад төрнө.

Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 боллоо. Одоо ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Үүнээс долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn