Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорино

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Улмаар шүүх хүсэлтийг хангаж, гэм буруугийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 2-ны 11.00 цаг хүртэл хойшлуулав.

Ингэхдээ шүүгдэгч нарт өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутгаж буй. Тэрээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn