Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэл үйлчилгээний газруудаа үе шаттайгаар нээж амралтын газар, зоогийн газар, биеийн тамир фитниссийн газруудын үйл ажиллагаа жигдрээд буй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байна. Нийслэлд 12 номын сан, 11 музей үйл ажиллагаа явуулдаг аж.

Номын сан, музей иргэдэд үйлчлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийх шаардлага тавьж байна. Цаашдаа бусад үйлчилгээний газруудыг нээхээр судалгаа, бэлтгэл хийж байгааг хэллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn