Монгол Улс “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулна

ОХУ-ын “АрМИ-2019” буюу “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн хүрээнд арван улсын нутаг дэвсгэрт 32 уралдаан зохиогдоно. Одоогийн байдлаар 13 улсын 104 баг тус наадамд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Жилээс жилд оролцох орны тоо, хамрах цар хүрээ нь нэмэгдэж байгаа тус наадмын зохион байгуулагч орны тоог энэ жилээс Монгол улс нэгээр нэмээд байна.

Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотод “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн анхан шатны төлөвлөлтийн хурал явагдсан. Тус хурлаар ирэх наймдугаар сард Монгол улсад “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулахаар хоёр улсын тал тохирсон байна. Уг ажлын хүрээнд энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны олон улсын төлөвлөлтийн хурал болсон аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn