Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ

Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-ээс зохион байгуулагддаг тэмцээнүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэнээр Гинессийн номонд бичигджээ.

Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх тэмцээнд дараах амжилтыг үзүүлжээ.

Тодруулбал 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн нь түүхэн амжилт болсон байна.

М.Уранцэцэгт Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn