Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдрөөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм.

  • Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; 
  • Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
  • Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
  • Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
  • Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn