Дэлхийн аварга болсон Ц.Раднаад хоёр өрөө байр бэлэглэлээ

Дэлхийн аварга Ц.Раднаад Ханбогд Резиденс хорооллын хоёр өрөө байр бэлэглэлээ. Байрны батламжийг “Хөрш Заан” компанийн захирал Ч.Батзориг, Кёкүшю группын ерөнхийлөгч Д.Батбаяр нар өнөөдөр Ц.Раднаа гуайд гардуулан өглөө.

Ёслолын ажиллагааны үеэр Д.Батбаяр “85 насандаа дэлхийн рекордыг шинэчилж, Ц.Раднаа гуай монгол хүний бахархлыг сэргээлээ. Манай хамт олны сэтгэл, хөдөлмөр шингэсэн барилгаасаа хоёр өрөө байр бэлэглэж байна. Хүлээн авна уу” хэмээн хэллээ.

Байрны батламж гардан авсныхаа дараа дэлхийн аварга Ц.Раднаа “Та нартаа эрүүл саруул байж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт хүсье” гэв.

Ахмад тамирчин Ц.Раднаа Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоогоод буй юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn