Арванхоёрдугаар сард Завхан аймгийн Отгон суманд 49.6 хэм хүрч хүйтэрчээ

Агаарын үнэмлэхүй их температур 2020 оны арванхоёрдугаар сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор +0.4 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон суманд -49.6 хэмд хүрчээ.

Агаарын чанар

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2020 оны арванхоёрдугаар сард бүх станцуудад 0.096 мг/м3 – 0.371 мг/м3-д хүрч агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.046 мг/м3 – 0.321 мг/м3-ээр давсан байна.

Аюулт үзэгдэл, осол

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 онд 5192 болж, өмнөх оноос 69 (1.3%)-өөр өссөн байна. Объектын түймэр 3036 удаа гарч, өмнөх оноос 1265 (29.4%)-аар буурсан байна.

Улсын хэмжээнд 2020 онд мал, амьтны халдварт галзуу өвчний 75, тарваган тахал өвчний 6, боом өвчний 4, шүлхий өвчний 1, цусан халдварын 1, шинэ төрлийн коронавируст (Covid-19) халдварын 1215 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn